Нэгдүгээр сарын 21-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-01-21 08:55:44

09.00 цагт "Алдар" спорт хорооны зааланд ЕБС-ийн волейболын "Сурагчдын лиг"-ийн хүрэл, алтан медалийн төлөөх тоглолтууд, үе үеийн шилдэг волейболчдын халз тоглолт, хаалтын ажиллагаа болно.

09.00 цагт "Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГ-т төв, орон нутгийн удирдах ажилтнуудад зориулсан нэгдсэн сургалт, семинар болно.

09.00 цагт Хөдөлмөрийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн "Чингис" зочид буудлын хурлын танхимд болно.

10.00 цагт ЕБС, их дээд сургуулийн хоёрдугаар улирлын хичээлийн амралтанд зориулсан "Экологийн боловсрол олгох” нээлттэй өдөрлөг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно.

12.00 цагт “Дээд боловсролын сургалтын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шинэ шалгуур”-ыг их, дээд сургууль, коллежийн удирдлагуудад танилцуулах арга хэмжээ БСШУЯ-ны 401 тоот хурлын танхимд болно.

12.00 цагт Пума зочид буудалд Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

08.30 цагт “А” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

12.00 цагт "Сайдын цаг" уулзалтад Батлан хамгаалахын сайд Ц. Цолмон оролцоно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй Хятадын компаниудын талаар “Эрс шинэчлэл” хөдөлгөөн мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Төрөө хянах ард түмний хяналт төслийн талаар мэдээлэл хийнэ.

Связанные новости