"Шударга ёс" эвслийн бүлэг хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-21 09:33:01

Ерөнхий сайдыг огцруулах саналын талаар байр сууриа нэгтгэхээр УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг хуралдаж байна. 

Тус бүлэгт харъяалагддаг УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүн энэ сарын 19-ны өдөр УИХ-ын дарга З.Энхболдод "Ерөнхий сайдыг огцруулах тухай" саналыг өргөн барьсан юм. Улмаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж уг асуудлыг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар хуваарилсан учир эвслийн бүлэг үүний өмнө байр сууриа нэгтгэхээр хуралдаж байгаа юм. 

Бүлгийн хуралдаан өнөөдөр өглөө 07.30 цагаас Төрийн ордонд эхэлжээ. 

Н.Туяа  

Связанные новости