Япон Украинд тусална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-01-21 12:30:24

ТОКИО. /NHK/. Украин улсын санхүүгийн тогтолцоог сэргээхэд туслахаар Сангийн сайдынх нь зөвлөхөөр Японы мэргэжилтэн ажиллана.

Японы Засгийн газраас 1 жилийн хугацаатай томилолт авсан  Масару Танака нь Японы Төв банканд ажилладаг бөгөөд олон улсын санхүүгийн өндөр мэдлэгтэй юм.

Танака Украин улсын санхүүгийн тогтолцоонд шинэчлэл хийх, тухайлбал, олон улсын банкны муу зээлийг хэрхэн захиран зарцуулах талаар зөвлөгөө өгнө.

ОХУ-ын тал баримтлагч-салан тусгаарлах үзэлтнүүд болон Засгийн газрын хүчин хоорондын зөрчилдөөний улмаас тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ сүүлийн хэдэн жил дараалан эрс буурчээ.   

Мэргэжилтэн илгээсэн нь Япон улс "Их-7"-гийн гишүүнийн хувиар Украиныг дэмжиж буйн нэг илрэл юм. Энэ жил "Их-7"-г Япон улс удирдах ээлж бөгөөд Ерөнхий сайд Шинзо Абэ Орос улстай харилцаагаа бэхжүүлэхийг чармайж байна.

Х.Сарнай

 

Связанные новости