Зөрчилтэй 203 автомашинд торгууль ногдуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-21 13:01:42

НЗД-ын "Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг хэрэгжүүлэх ажил эхлээд байгаа.

Нийслэлийн Тээврийн газрын Авто тээврийн улсын байцаагчид, Улаанбаатар хотын Замын цагдаагийн албан хаагчид хамтран  хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг жолооч нар хэр баримталж буйд хяналт шалгалт хийж байна.

Энэ шалгалтаар  авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг саадгүй зорчуулах, автобусны зогсоолд удаан зогсож байгаа автомашинуудад хяналт тавин ажиллажээ. Нийт  зөрчил гаргасан 203 тээврийн хэрэгслийг баримтжуулж, хаягаар нь торгуулийн хуудас хүргүүлээд байгаа талаар Нийслэлийн тээврийн газар, УБХЦГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

 

Связанные новости