Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг үдээс хойш хэлэлцэхээр хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-21 13:05:27

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр Төрийн ордны А танхимд 8.30 минутаас хуралдах байсан ч нэг гишүүний ирц дутуугаас хойшиллоо.

Тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг oгцруулах тухай УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүний өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэхээр товлосон.

Гэвч гурван цаг гаруй хугацаанд байнгын хороо нэг гишүүний ирцгүйгээс гацсаны эцэст эргэж хуралдахаар боллоо.

Б.Туул

Связанные новости