32.6 сая ам.доллар нийлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-21 13:30:12

Монголбанк өнөөдөр ээлжит гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж, арилжааны банкуудад 2007.01 төгрөгийн ханшаар 32.6 сая ам.доллар, 304.20 төгрөгийн хаалтын ханштайгаар 19.0 сая юань нийлүүлэв.

Мөн өдрийн арилжааны банкууд гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 4.34 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг 100 хувь биелүүлжээ.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үр ашгийг нэмэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах  Монголбанкны хэрэгсэл юм. Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг ба Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. Харин банк бус санхүүгийн байгууллага, бусад аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн харилцагч банкаар дамжуулан дуудлага худалдаанд оролцох боломжтой юм.

Ч.Ариунболд

Связанные новости