“Тэмээний наадам” зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 13:33:23

Дорноговь аймгийн Мандах сумын ЗДТГ “Тэмээний  наадам”-аа tнэ оны нэгдүгээр сарын 20-нд зохион байгууллаа. 

Тэмээний наадмын үеэр “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа, тэмээний уралдаан, шилмэл ингэ, буур шалгаруулснаас гадна эмнэг булгиулах тэмцээнийг зохион байгуулсан байна. Хурдан тэмээний уралдаанд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын тэмээчид эхний дөрвөн байрт шалгарсан бол  сайхан хосын тэмцээнд Мандах сумын иргэн Д.Олдохбаяр, М.Туяацэцэг нарын гэр бүл эхний байрт шалгарчээ.

“Харин цагаан” сар үзэсгэлэн худалдаанд 50 гаруй аж ахуй нэгж, хувь хүмүүс оролцож өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэсэн бөгөөд энэ удаа урьд жилүүдийнхээс худалдан авалт тааруу байсан талаар сумын Засаг дарга Н.Отгонбаяр ярив.

Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган  

Связанные новости