Охидыг Малайзад аваачин бэлгийн мөлжлөгт оруулж байсныг илрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-21 13:38:27

Монгол Улсаас Малайз улсын Куала Лумпур хот руу охид бүсгүйчүүдийг аваачин бэлгийн мөлжлөгт оруулах хэлбэрээр хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсан бүлэглэлийг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн шалгаж эхэллээ. 

 Монгол улсын 12 эмэгтэйг “Өндөр цалинтай ажилд оруулах” нэрээр Малайз улс руу хил давуулан бэлгийн мөлжлөгт оруулсан бүлгийг ийнхүү илрүүлжээ. Улаанбаатар хотод амьдардаг Б гэгч энэ ажлыг хариуцан гүйцэтгэж, Малайз улсад Н гэгч охид, эмэгтэйчүүдийг тосон авч Малайз улсын иргэн А-д шилжүүлснээр  биеэ үнэлэх үйлчилгээ үзүүлдэг зочид буудал, саун, массажны газруудад ажиллах нэрээр бэлгийн мөлжлөгт оруулж байсан  нь тогтоогдсон байна. Захиалагч Н-ийг  Малайз улс руу явахаар онгоцны тийзээ захиалж байх үед нь, харин Б-г  Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус баривчилжээ. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Ж.Батсайхан

Связанные новости