Бүлгийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-21 14:02:58

УИХ-ын гишүүн Г.Уянга, О.Баасанхүү, Л.Цог нар бүлгийнхээ байр суурийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өнөөдөр өглөө УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлж, гишүүдийг гарын үсгээ татаж ав гэсэн чиглэл өгсөн. Харин үүнийг эсэргүүцсэн дээрх нэр бүхий гишүүд бүлгээсээ тусдаа хуралдаж, 13.30 цагт зарласан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өргөн барьсан саналаа хамгаалах шийдвэрт хүрсэн аж. 

Н.Туяа

 

 

Связанные новости