Эцэг эхчүүдийн урлагийн наадам болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 14:19:27

Хүүхэд, багш, эцэг эхийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг идэвжүүлэх ач холбогдолтой "Эцэг эхчүүдийн урлагийн наадам " энэ сарын 20-нд Монгол туургатан театрт болов.

Хоёр дахь жилдээ болж буй  наадамд Зуунмод сумын Хүмүүн цогцолбор бага сургуулийн 1-5 ангийн 1100 гаруй сурагчийн 500 орчим аав ээж, оролцсон байна.

Эцэг эхчүүд гоцлол дуу,шүлэг, хөгжим, хамтлаг бүжиг зэрэг урлагийн төрлөөр өрсөлдөхөд нэгдүгээр ангиас Д.Отгонсүрэн багштай 1г, 2-р ангиас Б.Оюун-Эрдэнэ багштай 2б,гуравдугаар ангиас Д.Гэрэлт-Од багштай 3е, дөрөвдүгээр ангиас Л.Өнөржаргал багштай 4б, тавдугаар ангиас Т.Ариунбаяр багтай 5ё ангийн эцэг эх тус бүр тэргүүн байр эзэлжээ.

Мөн Б.Хатантөмөр багштай 2г ангийн эцэг эхийн "Нарны хаан хүүхдүүд", Л.Нарангарав багштай сурагч Барсболдын ээжийн "Би цагдаа", Д.Оюунтуяа багштай 3в ангийн аав н.Хүрэлбаатарын охинтойгоо хамтран үзүүлсэн "Ухаан цэцэг хоёр" дуу тус бүр шилдэг тоглолтоор шалгарсан байна.       

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

 

Связанные новости