Энэ оны эхний 20 хоногийн ажлыг шалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 14:28:43

Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж хэлтэс, агентлаг, газрын дарга нартай уулзаж, шинэ оны эхний 20 хоногт хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээнийх нь талаарх мэдээллийг сонслоо.

Үүнд:Улсын бүртгэлийн байгууллага нь статистикийн байгууллагатай нийлсэн учраас тус байгууллага дээр бүтэц зохион байгуулалтын арга хэмжээ явагдах гэж байгаа бөгөөд одоогоор бүртгэл мэдээллийн ажил хэвийн явагдаж байгаа, Аймгийн хөдөлмөрийн хэлтэсээс энэ хугацаанд тодорхой хэмжээнд хуучин оныхоо бичиг баримтыг архивлаад, мэдээллүүдээ цахим хуудас болон шилэн дансандаа байршуулсан байна. Мөн жилийн ажлын төлөвлөгөөгөө урьдчилсан байдлаар бэлтгэсэн гэлээ.

Түүнчлэн аймгийн Онцгой байдлын газрын хувьд 2016 оныхоо үр дүнгийн гэрээг ОБЕГ-тайгаа хийсэн, бие бүрэлдэхүүний тодорхой хэмжээний дадлага, сургалт, хичээлийн шинэ жил 1 сараас эхэлсэн байна. Аймгийн БСГ-аас өнгөрсөн 7 хоногт Ерөө бүсд багш нарын сургалтыг зохион байгуулжээ. МХГ-аас 1-р сарыг дотоод ажлын сарын аян болгон зарласан байна. Аймгийн БОГ мэргэжилтнүүдтэйгээ үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байна. Аймгийн ЭМГ-ын хувьд аймгийн хэмжээнд кор өвчин их байгаатай уялдуулан зохион байгуулалтыг хийж байна. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжсэнтэй холбогдуулаад бүх сумдуудаас судалгаагаа аваад дууссан. Аймгийн Халамжийн хэлтэс 2015 оныхоо үйл ажиллагааны дүнгээр улсдаа 3-р байранд орсон зэрэг аймгийн хэмжээний бүх хэлтэс албад 20 хоногт хийж гүйцэтгэсэн ажлаа мэдээллээ.

Аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж: Ирэх өдрүүдэд аймагт болох үйл ажиллагаануудыг танилцуулаад сар болгон сарын ажлын нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө гаргадаг. Энд мэдээллээ өгдөггүй газруудад онцгойлон анхааруулсан. Цаашид сар бүр энэ цугларалтыг тодорхой цаг зарлан хийнэ. Жилийн эцэст ажил дүгнэхэд цугларалтанд оролцсон байдлыг давхар дүгнэнэ гэдгийг сануулсанаар энэ удаагийн албадын дарга нарын анхны цугларалт өндөрлөлөө.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Связанные новости