Ганга мөрнийг бохирдуулж буй 150 үйлдвэрийг хаана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2016-01-21 14:32:03

ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Ганга мөрөнд бохир усаа асгаж байгаа 150 үйлдвэрийн хаах захирамжийг Энэтхэгийн Байгаль орчны яам өнөөдөр гаргажээ. Энэ тухай тус яамны албан ёсны мэдээлэлд дурдсан байна.

“Энэтхэгийн Засгийн газрын захирамжийн дагуу бохир усаа асган Ганга мөрнийг бохирдуулж байгаа арьс ширний, чихрийн зэрэг тус мөрний эрэгт оршдог 150 үйлдвэрийг хаана” гэж мэдээлэлд дурджээ.

Тус улсын Байгаль орчны сайд Пракаш Жавадекарын тайлбарласнаар, “24 цагаар ажиллаж, Энэтхэгийн томоохон мөрнийг бохирдуулсаар байгаа, бохир усанд хяналт тавих систем суурилуулаагүй үйлдвэрүүдийг хаах аж”.

Улс орны усны гол судсыг цэвэрлэх үндэсний хэмжээнд явуулж буй кампанит ажлын хүрээнд Ганга мөрний эрэг дагуу оршдог 764 үйлдвэрт бүгдэд нь бохир усны хяналтын систем суурилуулахыг Хүрээлэн буй орчны бохирдолд хяналт тавих төв зөвлөлд үүрэг болгожээ.

Д.Жаргал

 

Связанные новости