МЗХ, ЭСЯ-дтай харилцан ажиллах санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-01-21 14:32:14

Монголын Залуучуудын Холбоо /МЗХ/Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд болон Олон улсын байгууллагын зочид төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч, уулзлаа.

Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинээр хамтын ажиллагаа эхлүүлэх, хамтран ажиллах санал солилцох зорилготой тус уулзалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулав.  

Уулзалтаар МЗХ 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2016 оны төлөвлөгөөгөө танилцуулан цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтад БНСУ-ын Элчин сайд ноён У Сун, Бүгд Найрамдах Казахстан Улсын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Жусип Орынбай тэргүүтэй БНАСАУ-ын ЭСЯ, ОХУ, Канад, Австрали, Бүгд Найрамдах Буриад Улсын ЭСЯ болон Гадаад хэргийн яам, Дэлхийн Зөн, НҮБ-ын Сайн дурынхны байгууллага,Транспэрэнси Интернэшнл, “РЦНК” ОХУ-ын Шинжлэх ухаан, соёлын төв, SNW ХХК, Монгол Хятадын хамтарсан Найрамдал дунд сургууль, UB Post сонин, Сайн дурынхны сүлжээ байгууллагын  хүндэт зочид оролцов.  

МЗХ-ны олон улстай харилцах харилцаа ийнхүү улам өргөжин тэлж, үйл ажиллагаагаа олон улсын түвшинд хүргэж ажиллахаар боллоо.  

Ж.Болор

 

Связанные новости