20 мянган тонн дизелийн түлшийг татвараас чөлөөлөх чиглэл өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-21 14:55:32

Хаврын тариалалт, уринш боловсруулалтад шаардагдах 20 мянган тонн дизелийн түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх чиглэлийг Засгийн газарт өгөх болжээ.

Өнгөрсөн онд зуншлага тааруу болсноос ургац алдсан тул энэ жилийн хаврын уринш боловсруулалт, тариалалтын бэлтгэлд эртнээс анхаарч төрөөс дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа. Тиймээс уринш боловсруулалт, тариалалтад шаардлагатай дизелийн түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх чиглэлийг Засгийн газарт өгөх зохицуулалтыг тусгасан УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос боловсруулаад байна. 

Н.Туяа

Связанные новости