МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж ажлаа хүлээж авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-01-21 15:07:56

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Ц.Шаравдорж өнөөдөр үүрэгт ажлаа хүлээн авч, тамга тэмдгээ гардав. 

Тус газрын даргаар ажиллаж байсан Ш.Раднаасэд сонгуульд нэр дэвших зорилгоор өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байсан юм.  Тиймээс Засгийн газраас Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Шаравдоржийг энэ албан тушаалд томилох шийдвэрийг энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаараа шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрийн дагуу тэрбээр өнөөдөр үүрэгт ажлаа Ш.Раднаасэдээс хүлээн авлаа. 

Н.Туяа 

 

Связанные новости