Сайн малчин 50–ыг тодруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 15:09:57

Булган аймаг энэ онд сайн малчинаар 50 иргэнийг тодруулахаар бэлдэж байна.

Өнгөрсөн онд болон тэрний өмнөх жилүүдэд 5 – 10 зэрэг багахан тооны сайн малчин тодруулдаг байсан бол энэ жил Булган аймгийн мал өсөж, тоо толгой нь 3,2 саяд хүрсний баярыг ийнхүү малчидтай хуваалцахын тулд 50 сайн малчин тодруулахаар болжээ. Энэ сарын 29–нд аймагт сайн малчны зөвлөгөөнийг хийх бөгөөд энэ үеэр малчдыг гэр бүлийн хамтаар урьжээ. Өмнөх жилүүдэд сайн малчин зэрэг шагнал гардуулахад  эрэгтэйчүүд нь л ирдэг, тиймээс эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүйсийн тэгш харьцааг хангахын тулд малчдыг гэргийнх нь хамт зөвөлгөөнд урих шийдвэрийг гаргажээ.

П.Батням

 

 

Связанные новости