“МАК” компани ботгоны урамшуулалд 20 мянган төгрөг олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 15:13:44

Дорноговь  аймгийн Мандах сумын Цагаан суваргын зэсийн ордыг эзэмшиж байгаа “МАК” компани сумын малчдын шинээр бойжуулсан  ботго тус бүрт 20 мянган төгрөгийн урамшуулал олгодог уламжлалтай. 2015 онд тус сумын малчдын бойжуулсан ботгоны урамшууллыг “МАК” компани энэ сардаа багтаан олгохоор болжээ.  

Мандах сум 2015 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр  6000 гаруй тэмээ тоолуулсан  бөгөөд үүнээс нийт 1058 толгой ботго бойжуулсан аж. Мөн орон нутагт тэмээ өсгөх бодлогын хүрээнд  аймгийн Засаг даргын санаачилгаар шинээр бойжуулсан ботго тус бүрт 5000 төгрөгийн урамшууллыг олгодог уламжлал тогтоод байгаа юм.  

                                                                              Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган  

Связанные новости