Мах үнэд орж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 16:52:28

Булган аймгийн төвийн “Баясуулагч” худалдааны төвд Цагаан сар дөхөж байгаатай холбогдуулан махны үнэ нэмэгджээ.

Үхрийн мах 5500 төгрөг, хонины мах 4500, адууны мах 4000–4500, ямааны мах 3500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Тус төвд үхрийн сүү 1500 төгрөг, аарц 1500, айраг 2500, монгол архи 3500, шар тос 10000, чихэртэй ааруул 12000, чихэргүй ааруул 7000 төгрөгөөр борлуулагдаж байна. Харин гадуур ил задгай хонины болон ямааны гулууз мах 2500–4000 төгрөгийн ханштай байна. Ууцанд хэрэглэх хонины мах ойролцооноор 90 мянга орчим болжээ.

П.Батням

Связанные новости