“Зураг шаргал морьтой Зул алдар хаан” тууль хайлна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-01-22 15:32:02

Ардын язгуур урлагийг өвлөгч Жилкерийн ес дэх удмын туульч А.Балдандорж “Зураг шаргал морьтой Зул алдар хаан” хэмээх туулийг бямба гарагт буюу маргааш Богд Хааны ордон музейн "Хаан туульсын өргөө"-нд бүрэн эхээр нь хайлна.

Уламжлалт тууль хайлах зан үйлийг нарийн баримтлах бөгөөд туулийн эхэнд “Арван гурван Алтайн магтаал”-ыг бүтэн хайлж туулийн завсарлагаар ардын язгуур урлагийн төрөл болох баруун монгол ардын бие биелэгээ, морин хуурын татлага, цуур, ятга хөгжим, хөөмэйн үзүүлбэр бүхий бэсрэг тоглолтыг толилуулах юм. Туульд гарч буй үйл явдлын тайлбар тайллыг эрдэмтэн судлаач С.Дулам, Я.Катуу, Т.Баясгалан нар тайлбарлан хүргэнэ.

Эл туулийг хайлснаар Хаан туульсын өргөөний энэ жилийн тууль хайлах уламжлалт зан үйл ийнхүү өндөрлөж байна.

Ж.Болор

Связанные новости