Бугат суманд шүлхий гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-24 11:05:56

Баян-Өлгий аймгийн  Бугат сумын нэгдүгээр багийн “Тогта” гэдэг газар малчин Б-ын дөрвөн үхэр үхэр  өвчилсөн байна.

Өвчилсөн малаас дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид  шинжлүүлэхэд  “Шүлхий” өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон байна. Энэ нь тус аймагт гарсан шүлхийн тохиолдлын анхных биш юм.  Энэ сарын эхээр Буянт сумын Хөлцөөт багийн “Өмнө хөлцөөт” гэдэг газарт байх иргэн А-ийн найман үхэр шүлхийгээр өвчилсөн нь тогтоогдсон.

Ш.Айзаря

 

Связанные новости