Т.Дариа талбайн теннисний Азийн аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-01-24 20:05:24

Тайланд улсад энэ сарын 17-нд эхэлсэн талбайн теннисний 14 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний охидын ганцаарчилсан төрөлд Т.Дариа аваргалж, Монголын талбайн теннисний түүхэн дэх анхны Ази тивийн аварга болов.

Энэ удаагийн тэмцээнд 18 орны 76 тамирчин хурд, авхаалж самбаагаа сорьж байгаа бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан тамирчин өрсөлдөж байна.

Т.Дариа аваргын төлөөх тоглолтод Малайзын Э.Вэнийг 6:4, 6:2-ээр хожжээ. Манай залуу теннисчин Т.Дариа аав, ээжийн хамт Канад улсад амьдардаг бөгөөд энэ тэмцээнд улсынхаа шигшээ багийн бүрэлдэхүүнд орж тоглосон юм. Тус тэмцээн энэ сарын 30 хүртэл үргэлжилж шилдгүүдээ тодруулна.

Д.Өлзий

Связанные новости