АНУ зүүн эрэгт их хэмжээний цас орж, 28 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-25 08:38:58

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын зүүн эргийн нутгаар их хэмжээний цас орж, цаг агаараас үүдэлтэй ослын улмаас 28 хүн амиа алджээ.

Шуурганы улмаас баасан, бямба гарагт их хэмжээний цас орсон байна. Зүүн нутгийн зарим хэсгээр нэг метр гаруй зузаан цасан хунгар тогтжээ.

Нью-Йорк хот 68 см зузаан цасанд даруулсан нь 1869 оноос хойш бүртгэгдсэн ийм хоёр дахь том үзэгдэл юм. Галт тэрэг, автобусны үйлчилгээний дийлэнхийг түр зогсоож, замуудыг хаасан байна.

АНУ-ын 10 муж улс болон нийслэл Вашингтон хотод наад зах нь 28 хүн амиа алдсан гэж “АР” агентлаг мэдээлэв.

Бямба болон ням гарагт 9000 орчим нислэг, тэр дундаа, олон улсын нислэгийг цуцалсан байна. Одоо  шуурга өнгөрсөн учир иргэд цас цэвэрлэх ажилдаа оржээ.

Д.Нямтулга

 

Связанные новости