Монгол хэлний мэдээллийн сан байгуулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-01-25 10:30:19

ХӨХ-ХОТ. /Xinhua/. Судалгаа, цуглуулгын 10 жилийн ажлын үр дүнд 80 сая үгтэй Монгол хэлний мэдээллийн сан бий болгох ажлыг эхлүүллээ гэж Өвөр Монголын Нийгмийн ухааны академи мэдэгдэв.

Энэ сан нь БНХАУ-ын хойд болон зүүн хойд нутгийн бага ястнуудын ашигладаг 200 сая үгтэй, тухайлбал, эвэнх, орчоон, дагуур хэлний цуглуулгын нэг хэсэг нь юм. Уг төслийг 20 жилд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Ажлын хэсгийнхэн БНХАУ-ын найман мужид байгаа монголчуудын 97 байршил болон Монгол Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад болон Халимаг Улсын таван муж, хотоос мэдээлэл цуглуулсан байна. Тэд монгол хэлээр ярьдаг 6725 хүнээс 4192 цагийн аман мэдээлэл болон 4000 цагийн бичгэн мэдээлэл цуглуулсан байна.

Энэ төсөл нь үндэстэн ястны хэл устаж үгүй болохоос сэргийлэх зорилготой бөгөөд хэл шинжлэлийн үнэт баялаг болох юм гэж академи мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Связанные новости