Байден, Эрдагон хоёр тэмцлээ нэгтгэх боломжийг хэлэлцэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-25 13:40:21

МОСКВА. /RIA Novsoti/. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байдан, Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган нар Истанбул хотод уулзахдаа, террорист “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд илүү нягт хамтран ажиллах боломжийг хэлэлцжээ.

Жо Байден хоёр өдрийн айлчлал хийхээр Туркт энэ сарын 21-нд буюу өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хүрэлцэн ирсэн байна. Тэрбээр айлчлалынхаа үеэр Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган болон тус улсын Ерөнхий сайд Ахмет Давутоглутай уулзжээ.

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт болсон уулзалтаар Байден, Эрдоган хоёр мөн “Ирак, Туркийн хооронд саяхан үүссэн хурцадмал байдлыг даамжруулахгүй байх нь чухал” болох тухай хэлэлцжээ. Энэ тухай Ройтерс агентлаг Цагаан ордны ням гарагт гаргасан мэдэгдлээс иш татан уламжилсан байна.

Д.Жаргал

 

 

Связанные новости