Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах арга зүй заав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 21:10:07

Төв аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг  "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах эрх зүй" сургалтанд хамруулав.

1 сарын 21-нд тус аймгийн Зуунмод сумын Солонго цогцолборт болсон сургалтанд 50 гаруй хүн оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай суурь ойлголт, эрх чөлөө, харилцах арга зүй зэрэг сэдвийн хүрээнд "Түгээмэл хөгжил төв"-ийн багш нарын илтгэлийг сонсжээ.

Зуунмодод анх удаа болсон уг  сургалтыг Төв аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо санаачилж, Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Төв ОНХХ-тэй хамтран зохиосон байна.

2014 оны мэдээгээр тус аймагт 2470 хөгжлийн бэрхшээлтэй иргэн,186 хүүхэд амьдарч буйгаас Зуунмодод  493 иргэн, 30 хүүхэд байдаг байна.

Ш.Шүрэнцэцэг

 

Связанные новости