Завхан аймаг 2009-2010 оны зуднаар сая гаруй малаа алдаж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 13:37:56

Завхан аймагт 2009-2010 онуудад тохиолдсон байгалийн гамшиг ган, зудын улмаас оны эхний малын 39.2 хувь буюу 1.1 сая мал, түүний дотор  хээлтүүлэгч малын 80.0  гаруй хувь нь  хорогдож байжээ.

Тухайлбал малчин өрхийн 40.0 гаруй хувь нь малгүй болж, оны эхний хээлтэгчийн 67.0 хувь нь хээл хаяж, сувайрч малчдад  бүрэн бус тооцоогоор 72.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Зудын хохирлын улмаас мал ихээр хорогдож сэг зэм ихээр гарах, эдгээрийг устгаж булаагүйгээс  мал, амьтны халдварт өвчин /галзуу, цусан халвдарт, боом/ ихээр гарч байсан. Иймд энэ жилийн өвөл, хаврыг хохирол багатай давах нь зөвхөн малчдын хэрэг биш юм. Сум орон нутийн төрийн байгууллагууд нийт иргэд анхаарал хандуулан шаардлагатай нөхцөлд бэлэн байх, шаардлагатай хандив дэмжлэгийг хүргэх. Цаг агаарын хүнд нөхцөлд холбоо харилцаатай байх, сонор сэрэмжтэй байхыг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа. 

Б.Мягмарсүрэн

 

Связанные новости