Монгол, Хятадын компаниуд хамтын ажиллагааны гэрээ байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dogsom@montsame.mn
2016-01-26 16:24:16

Монгол Улсын “Цагаан шонхор холдинг” ХК, Хятадын  “Да Жи” өнгөт  металлын компанитай стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ

Энэ сарын 20 -ний  өдөр  "Да Жи"  группын  ТУЗ-ийн дарга Жан Линь, ерөнхий захирал  Ван Юнь нар  Монгол Улсын “Цагааншонхор” ХК-ийн ерөнхий захирал Ч.Энхтайван, ерөнхий инженер Г.Ган-Отго нартай уулзан  уул уурхайн салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо хэмээн "finance.sina.com.cn" сайт болон уул уурхай, эдийн засгийн  сайтуудаар  мэдээлжээ. Өнгөрсөн оны 12 дугаар сард Хубэй мужийн  орлогч дарга Сю КэЖэн  тэргүүтэй мужийн Засгийн газрын худалдаа эдийн засгийн төлөөлөгчид Монгол Улсад айлчлах үеэр   “Да Жи” өнгөт  металлийн компани Монголын “Цагаан шонхор холдинг” ХК хооронд уул уурхайн салбарт стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

 Энэ сарын 20-ны өдөр “Цагаан  шонхор холдинг” ХК-ийн захирал Ч.Энхтайван, ерөнхий инженер Г.Ган-Отго  нар  БНХАУ-ын "Да Жи" компанид айлчлан, компанийн удирдлагатай уулзан үйлдвэрийн газартай биечлэн танилцав. 

 Тэрээр өөрийн компанийг  танилцуулан тус компанитай  уул уурхайн салбарт бодитой хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэн хоёр талын харилцаа шинэ түвшинд хүрч байна гэжээ. Талууд зэс, алтны уурхайн салбарт хамтран ажиллахаар санал тохирчээ.

Ч.Энхтайван, Г.Ган-Отго нар компанийн үзэсгэлэн, 300 мянган тонн зэс боловсруулах төслийн үйлдвэрлэлтэй газар, зэс хүдрийн боловруулалтын дамжлагатай танилцсан байна. 

“Да Жи” компанийн  уурхайн нөөц, технологи шинэчлэл, хөрөнгө оруулалт, хууль эрхзүйн хэлтэсүүд болон  ховор элементийн үйлдвэр, зэс хүдрийн уурхайн хариуцлагатай албан тушаалтнууд уг арга хэмжээнд оролцсон байна.

 

Бээжин хот. Д.Энхчимэг 

Связанные новости