Баянхонгорын оюутан залуучуудын нэгдсэн холбоо шинэчлэн байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 17:02:51

Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг Хонгор нутгийн залуучууд энэ сарын 17-нд Blue sky зочид буудлын хурлын танхимд нэгдсэн чуулганаа хийжээ. Хэдийгээр амралтын өдөр байсан ч залуус идэвхтэй оролцож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, нутгийн хөгжилд өөрийн дуу хоолой болон ажиллах тэргүүнээ  сонгосон байна.

Ээлжит чуулганаар Баянхонгор аймгийн Оюутан Залуучуудын Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгчөөр тус нутгийн уугуул, “Чингис ньюс” ХХК-ийн захирал Борын Ганзориг, Бодлогын Зөвлөлийн даргаар “Гурванбулаг сод” ХХК-ийн Ерөнхий захирал, Улсын Начин Б.Сэр-Од ажиллахаар болжээ. Шинэхэн Ерөнхийлөгч энэ үеэр тамга тэмдгээ хүлээн авч, нэгэн зүгт хамтран ажиллах холбооны тэргүүлэгчдээр 21 гишүүнийг сум бүрийн төлөөллөөр шинэчлэн сонгож, бүх үеийн залуучуудын төлөөлөлтэй бодлогын зөвлөлтэй болсон байна.

Сонирхуулахад, Одоогоос 13 жилийн өмнө Баянхонгор аймгийн Оюутан Залуучуудын Холбоо байгуулагдаж байсан бөгөөд тухайн үед Монгол Улсын Төрийн шагналт Д.Сосорбарам, Б.Энхтүвшин, Г.Занданшатар, Н.Батсүмбэрэл, С.Баатарсүрэн, Т.Гантогтох нарын эрхмүүд тус байгууллагын анхны шанг татжээ. Чуулганы өдрийг хүртэл холбооны тэргүүнээр нь ШУТИС-ийн захирал асан, Техник технологийн дээд сургуулийн захирал Д.Ганхуяг, дэд тэргүүнээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч асан Н.Батсүмбэрэл нар  ажиллаж байсан аж.

Б.Мөнхзул

Связанные новости