“Мандах наран” нэртэй шинэ хороолол сүндэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 17:05:23

Энэ онд Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл 1215 айлын “Мандах наран” нэртэй шинэ хорооллыг Сайншанд сумын ерөнхий төлөвлөлтийн дагуу барихаар төлөвлөжээ. Одоогоор хотхоны ерөнхий төлөвлөгөө, зураг төсвийг нь баталж дуусгасан байна.

Өртөг багатай энэхүү орон сууцыг Дорноговь аймгийн уугуул иргэд, аж ахуй нэгж байгууллагууд, төрийн албан хаагчид, өндөр настнууд, залуучууд, хөдөлмөрчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж, тэдний  санал хүсэлтийн дагуу барихаар болсон аж. Тус аймгийн Нутгийн зөвлөлийг “Болд, төмөр, ерөө гол” компанийн ерөнхий захирал Б.Дэлгэрсайхан тэргүүлдэг бөгөөд барилгын ажлын  санхүүжилтийг ч мөн бүрэн даах талаар албаны эх сурвалж өгүүллээ.

Нутгийн зөвлөл 2015 онд Замын-Үүд, Сайншанд суманд 150 хүүхдийн хүчин чадалтай тус бүр нэг цэцэрлэг, Сайншанд суманд 50 хүүхдийн ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг тус тус барьж ашиглалтад оруулаад байна.   

Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган  

Связанные новости