Израилийн Ерөнхий сайд Бан Ги Мүнийг буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-27 09:41:52

ИЕРУСАЛИМ. /ВВС/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг “террористуудыг дэмжиж байна” гэж Израилийн Ерөнхий сайд Бенямин Нетаньяху буруушаасан байна.

Дарлагдсан иргэд эзлэн түрэмгийлэлд хариу үзүүлэх нь хүний төрөлхийн мөн чанар юм гэж Бан Ги Мүн палестинчуудтай холбогдуулан мэдэгджээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд үг хэлэх үеэрээ тэрбээр, палестинчууд израильчууд руу хутга барин дайрсан хэргийг буруушаасан байна.

Өнгөрсөн оны 10 дугаар сард эхэлсэн мөргөлдөөний улмаас 155 палестин, 28 израиль, нэг америк, нэг эритрей амиа алджээ.

“Бан Ги Мүний хийсэн мэдэгдэл террористуудыг хөхүүлэн дэмжиж байна. Террористуудыг зөвтгөх ямар ч үндэслэл байхгүй” гэж Нетаньяху мэдэгдсэн байна.

Өнгөрсөн даваа гарагт Палестины Баруун эрэгт 24 настай израиль эмэгтэй хутгалуулж, амиа алджээ. Ийм халдлага сүүлийн 10 хоногт гурван удаа гарчээ. Халдлага үйлдсэн хоёр палестиныг аюулаас хамгаалах ажилтнууд буудан устгажээ.

Амиа алдсан палестинчуудын дийлэнх нь халдлага үйлдсэн хүмүүс бөгөөд бусад нь мөргөлдөөний үеэр буудуулж амиа алдсан гэж Израиль мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Связанные новости