НӨАТ-ын урамшууллын сугалаа 236 сая төгрөгийн шагналын сантай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-27 12:16:48

НӨАТ-ын урамшууллын хоёр дахь сугалаа энэ сарын 31-нд буюу ирэх Ням гарагт болно.

Энэ сарын 17-нд болсон анхны сугалаагаар нийт 1044 азтан тодруулсан. Анхны сугалаанаас супер азтан буюу 100 сая төгрөгийн эзэн тодроогүй бөгөөд хамгийн ихдээ 500 мянган төгрөгийг 9, 100 мянган төгрөгийг 89, 20 мянган төгрөгийг 946 хүн сугалсан юм.

Хоёр дахь сугалааны шагналын сан 236 сая 240 мянган төгрөг бөгөөд энэ сарын 01-нээс 20-нд худалдан авалт хийсэн иргэд оролцох боломжтой.

Энэ сарын 4-ний байдлаар улс даяар 4000 цэгт төлбөрийн баримт хэвлэх хялбаршуулсан программ, төхөөрөмжийг суурилуулсан байсан бол өнөөдрийн байдлаар 23 мянга 313-т хүрчээ. Одоогоор www.ebarimt.mn цахим хуудсанд нийт 5 сая 797 мянга 121 баримт бүртгэгджээ.

Ч.Ариунболд

Связанные новости