Пентагоны төсөв 2017 онд 580 тэрбум доллар болж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-27 13:02:12

ВАШИНГТОН. /TASS/. Ирэх санхүүгийн жилд АНУ-ын батлан хамгаалахын төсөв 580 тэрбум доллар болж магадгүй тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, энэ мөнгийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн санал болгосон төсвийн төсөлд тусгах аж. АНУ-ын батлан хамгаалахын салбарын шинэ төсөв нь энэ жилийн санхүүгийн жилийнхтэй харьцуулахад 27 тэрбум доллароор бага байж магадгүйг тэмдэглэж байна.

“Энэ нь Пентагоны анх төлөвлөснөөс 15 тэрбум доллароор бага төсөв бөгөөд зэвсгийн зарим томоохон хөтөлбөрийн санхүүжилтийг бууруулахад хүргэнэ” гэж Ройтерсийн мэдээлэлд дурджээ.

Конгрессын баталсан 2016 оны батлан хамгаалахын төсөвт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн оны 11 дүгээр сард гарын үсэг зурсан билээ.

Д.Жаргал

 

Связанные новости