АНУ-ын цэргийнхэн сиричүүдийг бэлтгэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-27 16:16:48

ВАШИНГТОН. /NHK/. “Лалын улс” бүлэглэлийн босогчидтой хуурай замаар тэмцэх хэдэн зуун сири цэргийг АНУ-ын цэргийнхэн бэлтгэж байна. Босогчдын хяналтад байгаа газар нутгийг буцаан авах ажиллагааг хавар эхлүүлэхээр Сирийн хүчин төлөвлөжээ.

Сирийн Араб омгийн /Arab Tribes/ зөвлөлийн тэргүүн Наваф аль-Баширын мэдэгдсэнээр, энэ сар Туркт эхэлсэн сургуулилтад 500 орчим сири оролцож байна. Уг хөтөлбөрийг зохион байгуулахын тулд тэрбээр АНУ-ын Засгийн газартай хэлэлцээ хийжээ.

Мөн тэрбээр, АНУ-ын тусгай хүчний цэргүүд зааварлагчийн үүрэг гүйцэтгэж, нисдэг тэрэгнээс олсоор буух зэрэг ур чадварыг зааж байгаа гэж мэдэгджээ.

Босогчдын бүлэглэлтэй тэмцэх зорилгоор АНУ-ын цэргийнхэн Сирийн сөрөг хүчнийг бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд Турк болон бусад оронд жилд 5000 дайчин бэлтгэх зорилго тавьжээ. Гэвч сайн дурын дайчдын тоо хангалтгүй байсны улмаас хөтөлбөр амжилтгүй болсон байна. Мөн бэлтгэгдсэн дайчдын зарим нь “Лалын улс” бүлэглэлд нэгджээ.

Д.Нямтулга

 

Связанные новости