Номын сангуудад мэргэжлийн боловсон хүчин дутагддаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-27 16:20:26

Сүхбаатар аймгийн номын санчид 2016 оны анхдугаар зөвлөлгөөнөө хийлээ. Зөвлөлгөөнд аймгийн нийтийн номын сангийн мэргэжилтнүүд болоод сумдын соёлын төв, сургуулийн номын санчид оролцож байна.

Аймгийн хэмжээнд аль ч номын сангийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар дутмаг байгааг Сүхбаатар аймгийн нийтийн номын сангийн захирал М.Энэбиш хэллээ. Тиймээс цаашид номын санчдынхаа мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлдэх, мөн номын сангуудыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах шаардлагатай. Учир нь хөдөө сумдын соёлын төвийн номын санчдын 70-80 хувь нь мэргэжлийн хүмүүс байгаа бол, ЕБС-уудын ердөө 10-аад хувь нь мэргэжлийн хүмүүс байгаа юм.

Анхдугаар зөвлөлгөөнөөр номын сангуудын 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлыг хэлэлцэхээс гадна, хамгийн гол нь номын санг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, одоо ажиллаж байгаа хүмүүсээ мэргэшүүлэх, мэдлэг чадварыг нь нэмэгдүүлэх шаардлага бий болоод байгааг голлон хэлэлцэж байгаа юм.

Т. Одончимэг 

Связанные новости