8 сая юань нийлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-28 15:33:49

Монголбанк өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж, арилжааны банкуудад 2009.05 төгрөгийн нэг ханшаар 19 сая ам.доллар, 305 төгрөгийн хаалтын ханшаар 8 сая юань нийлүүлэв.

Мөн өдрийн валютын своп, форвард хэлцлээр банкууд 0.74 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 15.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг 100 хувь биелүүлэв.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээл дэхь үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах Монголбанкны хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. Харин банк бус санхүүгийн байгууллага, бусад аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн харилцагч банкаар дамжуулан дуудлага худалдаанд оролцох боломжтой.

Ч.Ариунболд

Связанные новости