Алга болсон хүнийг дахин хайж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-28 17:03:56

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Амгалан багт оршин суугч иргэн Б өнгөрсөн оны 11 дүгээр  сарын 15-нд гэрээсээ гараад сураггүй болжээ.

Ар гэрийнхэн нь Онцгой байдал, цагдаагийн алба хаагчидтай хамт 3 өдөр хайсан боловч олдоогүй учир гэрийнхэнтэй нь тохиролцож эрж хайх ажиллагааг түр зогсоосон. Гэвч алга болсон иргэнийг дахин эрэн хайх хүсэлтийг ар гэрийнхэн нь өчигдөр гаргажээ. Тус аймгаас нийт 73 хүн, таван техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

 

 

Связанные новости