Эрээний бэлгээс татгалзаж Эрдмийн бэлэг өгөхийг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-01-28 17:44:03

“Номтой нөхөрлөе” клубээс өнөөдөр хэвлэлийн хурал хийж, удахгүй болох сар шинийн баярын бэлгэндээ ном сонгохыг уриаллаа.

Тус клубынхэн “Монголчууд бид жил бүр хоёр их наяд төгрөгийг Цагаан сарын баярын бэлгэнд зарцуулдаг. Энэ мөнгө өмнөд хөрш руу урсаж Эрээн хотыг  хөгжүүлж байна. Тиймээс энэ жил цагаан сарын бэлгэндээ ном сонгож Монголынхоо номын зах зээлийг дэмжихийг хүсч байна. Монголчууд бид судар номыг дээдэлдэг ард түмэн учир алдагдаж байгаа номын соёлоо сэргээцгээе” гэв.

Тэд энэ сарын 29, 30, 31-нд Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд 20-60 хувийн хямдралтай номын худалдаа зохион байгуулах аж.

Ж.Болор

 

Связанные новости