Сонгуулийн мандат, товын асуудлыг шийдэхэд нэг хоног үлдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-28 20:35:47

Шинээр баталсан Сонгуулийн тухай хуульд сонгуулийн мандатын тоо, санал авах өдрийг 150-аас доошгүй хоногийн өмнө тогтооно гэсэн заалт орсон. Энэ заалтын дагуу хуулийн хугацаа энэ сарын 31-нээр дуусна.

Өнгөрөгч долоо хоногт “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл, "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон ч АН-ын бүлэг завсарлага авсан юм. 

Тиймээс завсарлагын хугацаа дуусмагц өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор дээрх асуудлыг хэлэлцэх байлаа. Гэвч Ерөнхий сайдын асуудлыг цаг сунган хэлэлцсэнээс шалтгаалж уг асуудлыг  өнөөдөр дахин хойшлуулаад байна.

Үүгээр УИХ-д мандат, санал авах өдрөө тогтоох ганцхан өдөр маргааш үлдэж байна. 

Н.Туяа

 

Связанные новости