Хүйтний улмаас усны шугам хөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 22:09:25

Ойрын өдрүүдэд эрс хүйтэрсний улмаас  Зуунмод сумын 10 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын цэвэр, усан хангамжийн шугам хөлджээ.

Музей, Ахмадын хороо, Монгол даатгал, Чансаа зоогийн газар, "Оюу" үсчин гоо сайхан, "Баян хаан" махны зах, Үйлдвэрчний эвлэлийн хороо, "Энхмандал" зоогийн газар," Төгрөг сар" хүнсий дэлгүүр, Хөгжил хотхон зэрэг 13 газрын  усан хангамжийн шугамд хөлдсөнийг Төв Чандмань ДЭХГ засварлаад байна. Цаашид хүйтний эрч улам чангарах тул ДЭХГ-ын инженер Ц.Нямгарав аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхүүд  дотоод хяналтаа сайжруулж, байнга хараа хяналттай байхыг санууллаа.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Связанные новости