17 сумын сургууль тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 23:13:29

17 сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал, менежерүүд Дэлхийн банкны санхүүжилттэй тэтгэлэгт, хөтөлбөрийн 2 дахь шатанд хамрагдахаар энэ сарын 27-нд  аймгийн БСГ сургалтанд хамрагдав.

Оролцогчид эхний шатанд тэнцэж 2000-3000 мянган доллар буюу нийтдээ 76 сая төгрөгийн  санхүүжилт авсан 13 сургуулиас туршлага судлаж, яриа, хэлэлцээр хийх, дүгнэлт боловсруулах замаар 2-р шатны төсөлд хэрхэн сонгогдох арга замыг судалсан юм.

Дэлхийн банкны хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн тэтгэлэгт хөтөлбөрүүд үүгээр дуусахгүй. Ирэх 8 сард хөтөлбөрийн эхний ээлж гурван удаа, дараагийн ээлжинд шалгарсан хүмүүс 2 удаа сонгон шалгаруулалтанд оролцож, санхүүжилтээр хангагдах боломжтой аж.
Мөн 2016 оны 9 сараас сургууль тус бүрт нэг бүр нь 1 сая гаруй төгрөгийн үнэтэй ухаалаг самбартай болж, нэг сумыг техник, технологийн төрөлжсөн сургуультай болгоно.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Связанные новости