АНУ-ын шигшээ баг КОНКАКАФ-ийн цомыг гурав дахь удаагаа хүртлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА, 2024
оны гуравдугаар сарын 25 /РИА Новости/. Хойд ба Төв Америк, Карибын тэнгисийн улсуудын
хөл бөмбөгийн холбооны /КОНКАКАФ/ Үндэстнүүдийн
лигийн тэмцээний финалын тоглолтод АНУ-ын шигшээ баг Мексикийн багийг ялснаар
аваргын цомыг хүртлээ.
Техас муж улсын Арлингтон хотод болсон тоглолтод америкчууд 2:0 харьцаагаар хожсон бөгөөд Тайлер Адамс /45 дахь минут/, Жованни Рейна /63 дахь минут/ нар гоол оруулжээ.
Гуравдугаар
байрын төлөө Ямайкийн шигшээ баг Панамыг 1:0 харьцаагаар хожиж, цорын
ганц гоолыг Декстер Лембикиса оруулсан байна.
АНУ-ын шигшээ баг КОНКАКАФ-ийн Үндэстнүүдийн лигийн тэмцээнд дараалан гурав дахь удаагаа аваргалсан нь энэ юм. 2021 онд болсон эхний тэмцээнд америкчууд Мексикийн шигшээг 3:2-оор ялж байсан бол 2023 оны хоёр дахь тэмцээний финалд канадчуудыг 2:0-оор илүүрхэн аваргалж байв.
Үндэстнүүдийн
лигийн тэмцээнд КОНКАКАФ-ийн бүрэлдэхүүнд багтдаг 40 улсын /Гватемалаас бусад/
шигшээ баг оролцдог.