ДУНДГОВЬ: Сурагчид өөрсдийн сурсан зүйлээ танилцуулж, хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-03-25 17:10:35
altantogos

Мандалговь, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. "Ид шидийн орон-Дундговь" ХХХТ-ийн нэгдүгээр улирлын сургалтын үйл ажиллагаа дуусаж, үр дүнгийн баяраа хийлээ.


Энэ үеэр сурагчид өөрсдийн сурсан зүйлээ танилцуулж, хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргажээ. Тус төв зураг, бүжиг, төгөлдөр хуур, морин хуур, англи хэл, шатар, иогийн сургалт явуулж, нийт 142 хүүхэд хамруулжээ.


Төгөлдөр хуураар хичээллэснээр хүүхдийн төвлөрөх чадвар сайжирч, баруун, зүүн тархи хөгждөг ба хөгжимчин болох сонирхолтой хүүхдүүд цаашид тасралтгүй, уйгагүй хичээллэх шаардлагатайг тус сургалтын багш Бүд онцолсон. Тус сургалтын хамгийн бяцхан оролцогч Бүжинлхам таван настай. Сайнцагаан сумын 2 дугаар цэцэрлэгт суралцдаг тэрээр хөгжим тоглох сонирхолтой тул аав, ээж нь төгөлдөр хуурын дугуйланд явуулж, хөгжмийн нот болон хоёр дуу тоглож сурсан байна.


Сургалтын явцад таслалгүй, дугуйландаа тогтмол явсан сурагчид илүү сайн сурч, чадвартай болдог төдийгүй, энэ хугацаанд хүүхдүүд талархах, хайрлах зэрэг харилцааны энгийн чадваруудад суралцаж, аз жаргалтайгаар, бүтээлчээр, өөрсдийн чадах чинээгээр хичээж суралцсан гэдгийг сургалтын багш нар болон эцэг эхчүүд онцолсон юм. 













Связанные новости