Монголын хөлбөмбөгийн шигшээ баг нөхөрсөг тоглолтод оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-26 09:28:04

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос энэ сарын 18-26-ны хооронд зохион байгуулсан шигшээ багуудын өдрийн хүрээнд Монголын баг хоёр тоглолт хийлээ.


Азербайжаны Бакут хотод болсон эл тоглолтод эхлээд талбайн эзэн багт 0:1-ээр хожигдсон. Тэгвэл өчигдөр дэлхийн чансааны 119 дүгээрт эрэмбэтэй Африкийн Танзани улсын шигшээ багтай тоглолоо. Манай шигшээ баг эхний хагаст өөрсдөдөө хэд хэдэн боломж гаргасан ч ашиглаж чадсангүй. Харин хамгаалсаар эхний хагасыг 0:0-ээр дуусгасан. Гэвч хоёрдугаар үед Танзанийн залуус хурдаар илүүрхэн манай багийн хаалганд гурван гоол оруулж амжлаа. Ингэснээр үндсэн цагт 3:0-ээр хожигдов.


Монголын шигшээ баг дараагийн тоглолтоо ирэх зургадугаар сард хийнэ. Түүнчлэн есдүгээр сард 2027 оны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцох хуваарьтай байна.


Монголын хөлбөмбөгчид 2021 оны гуравдугаар сараас хойш олон улсын 14 тоглолтод оролцохдоо хоёр хожиж, хоёр тэнцэн, 10 удаа хожигдсон байна. 









Связанные новости