БАЯН-ӨЛГИЙ: Нэг их эмчид ногдох хүний тоо улсын дунджаас 141 хүнээр их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-03-29 12:16:58

Өлгий, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнгөрсөн оны жилийн эцсийн мэдээгээр 4 өрхийн эрүүл мэндийн төв, 14 сум дундын эрүүл мэндийн төв, 1 Нэгдсэн эмнэлэг эмнэлэг үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн ортой 5 хувийн эмнэлэг, 19 үүдэн эмнэлэг, 2 сувилал байна.


Эдгээр эрүүл мэндийн байгууллагуудад 287 их эмч ажилладаг. Эмч нарын 228 нь аймгийн төвд, 59 нь хөдөө сумдад хөдөлмөрлөж байна. Сумдаас Дэлүүн сум хамгийн олон буюу 9, Ногооннуур, Цэнгэл сум тус бүр 7, Улаанхус сум 6 их эмчтэй.  

Аймгийн хэмжээнд нэг их эмчид 380  хүн ногдож байна. Энэ нь улсын дунджаас 141, баруун бүсийн дунджаас 33 хүнээр их үзүүлэлт юм.


Эмч нар жилд 32 мянга орчим хэвтэн эмчлүүлэгчид эмнэлгийн тусламж үзүүлж байна. 

Связанные новости