Сургуульд суурилсан менежментийн баг Булган аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-04-11 15:20:47

Булган, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. БШУЯ-наас зарласан "Сургуулийн менежментийг сайжруулах жил"-ийн хүрээнд БЕГ, БШУГ-ын хамтарсан баг Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр 4 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд ажиллалаа.



Энэхүү үйл ажиллагааны зорилго нь байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан, байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний 2022, 2023 оны үр дүн, сургалт үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө, сургуулийн өөрийн үнэлгээний үр дүнд суурилан сургуулийн менежментийн загвар боловсруулах, сайжруулах чиглэлээр зөвлөн тусалж, 2024 онд буюу цаашид хэрэгжүүлэх арга зүйн талаар чиглэл өгсөн үр дүнтэй ажил болсон байна.


Мөн бага, дунд, ахлах ангийн 6 цагийн ээлжит хичээл, 3 цагийн хамтарсан хичээлд ажиглалт, хэлэлцүүлэг хийжээ.

Хэлэлцүүлгээр сурагч бүрийн гарааны үнэлгээ тогтоон цаашид хэрхэн хамтран ажиллаж, ямар үр дүнд хэр хугацаанд хүрэхээ төлөвлөсөн байна. "Сургуулийн менежментийг сайжруулах жил"-ийн ажлын хүрээнд Булган аймгийн 8 сургуулийг сонгон менежментийг сайжруулах чухал ажил эхэлж буйг Булган аймгийн БШУГ-ын дарга  Ж.Ганболд хэллээ.   




Связанные новости