"Аль-Хиляль" Саудын Арабын Супер цомыг өргөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-04-13 13:01:16

ЭР-РИЯД, 2024 оны дөрөвдүгээр сарын 13 /Anadolu/. Саудын Арабын Супер цомын төлөөх шувтаргын тоглолтод "Аль-Хиляль" клуб "Аль-Иттихад"-ыг 4:1-ээр буулган авлаа.


"Аль-Хиляль" клубээс Малком тоглолтын 5, 89 дэх минутад хоёр гоол оруулсан бол 44 дэх минутад Салим Аль-Давсари, 90 дэх минутад Нассер Аль-Давсари нар гоол оруулжээ. 


Абу-Даби хотын Мохамед Бин Зайедын нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнд болсон уг тоглолтын үеэр "Аль-Иттихад" багийн цорын ганц гоолыг 21 дэх минутад Абдерразак Хамдаллах оруулсан байна. 


Ингэснээр "Аль-Хиляль" түүхэндээ дөрөв дэх удаагаа энэхүү цомыг хүртлээ. Түүнчлэн энэ тоглолтод хожсоноор тус баг дээд амжилт тогтоож буй дараалсан хожлын тоогоо 34-т хүргэжээ.

Связанные новости