Хэнтий, Дорнод, Архангай аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2024-04-17 08:56:20

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнод аймгийн Баянтүмэн, Баяндун, Архангай аймгийн Хайрхан суманд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 16-нд гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраажээ.


Дээрх түймэрт 9102 га талбай шатсан хэмээн урьдчилсан байдлаар тооцоолоод байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хаврын хуурайшилттай өдрүүд үргэлжлэх тул иргэд ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, ил задгай гал түлэхгүй байхыг ОБЕГ анхаарууллаа.

Связанные новости