Орон сууцны үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-04-18 08:59:01

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хороо (ҮСХ) Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний улирлын үзүүлэлтийг танилцуулах үеэр зарим салбарын үнэ ханшийг мэдээлэв.


Орон сууцны үнэ: 2024 оны 3 дугаар сарын байдлаар, нийслэл Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.1 хувиар өсжээ. Харин өмнөх сарынхаас 0.6 хувиар буурсан банйа.

Энэ оны 3 дугаар сард шинэ орон сууцны нэг метр ам дөрвөлжин талбайн дундаж үнэ 3.98 сая төгрөг байна. Нийслэлийн Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.22 сая төгрөгийн үнэтэй байна.


Мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ: Малын зах зээлийн дундаж үнийн энэ оны 3 дугаар сарын мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулсан дүнг ҮСХ гаргажээ. Үүгээр соёолон үрээний үнэ 1.1 сая төгрөг болж, 24.3 мянган төгрөгөөр өсжээ.

Хязаалан гунан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болж, 5.4 мянган төгрөгөөр, эр хонины үнэ 225.4 мянган төгрөг болж, 12.2 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 146.2 мянган төгрөг болж, 3.8 мянган төгрөгөөр тус тус өсжээ.

Харин атны үнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.3 сая төгрөг болж, 26.6 мянган төгрөгөөр буурсан байна.  

Связанные новости