Нийслэлийн 28979 иргэн 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-19 16:00:39

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэл хотын оршин суугч 28979 иргэний 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ.


Нийслэлийн хэмжээнд 20090 иргэн орон сууцны буцаан олголтод хамрагдаж, 41.5 тэрбум төгрөгийг буцаан авах юм.


Харин 8889 иргэн оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтод 5.6 тэрбум төгрөг буцаан авах ажээ. 

Связанные новости