Залуучуудад бизнесийн мэдлэг олгох сургалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-04-22 09:52:33

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Бизнесийн мэдлэгийг 10.000 залууст олгох сургалт өнөөдөр МҮХАҮТ-ын Их танхимд эхэллээ. Эхний ээлжийн сургалтад 300 залуу хамрагдаж буй бөгөөд цаашид 10.000 залууг шат дараатай хамруулах талаар Бизнесийн академийн захирал Д.Асралт мэдээллээ.


Тэрбээр, эхний хоёр 7 хоногийн богино хугацааны эрчимжүүлсэн сургалтад хамрагдсан залуус бизнесийн төсөл бичих арга барилд суралцаж байна. Түүнээс гадна бизнесийн удирдлагын суурь ойлголыг авч байна гэв.


Нэмж мэдээлэхэд, бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих зорилгоор “Бизнесийн сэргэлт” Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд 10.000 залууг бизнесийн сургалтад хамруулах юм. Уг хөтөлбөр анхан шатны болон бизнес бойжуулалтын, гадаадад сургах гэсэн 3 үе шаттай хэрэгжих юм.

 

Связанные новости